Улаанбаатар хотод Азийн хамгийн том усан парк, цогцолбор баригдана

c170f9cf4786f1fb87703cdee022a599c454c2f2

Улаанбаатар хотод Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор 2020 онд бий болно. Тус паркийг Энхтайваны гүүр болон Замын Цагдаагийн газрын урдах Фрейзерийн хоорондох 11,8 га газарт байгуулах аж.

Азийн хамгийн том усан парк, цогцолбор баригдана

Цогцолборын усан паркийн хэсэгт 50 метр урттай усан бассейн, зургаан замтай усан гулгуур, хиймэл далайн эрэг зэрэг байрлах бөгөөд спорт цогцолборын хэсэгт NBA-ийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон болон 30 гаруй спортын танхимбий болох аж.

Тус цогцолборын усан паркийн хэсэг 2018 онд ашиглалтад орох бол цогцолбор бүхэлдээ 2020 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй юм байна. Байгууламжийн 70 хувь нь ногоон байгууламж байх аж.

Эх сурвалж: eagle.mn

Written by Kenzo

Kenzo нь ohzaza.mn сайт дээр Технологийн мэдээ мэдээллээр дагнан нийтлэл бичиж байна. Санал хүсэлт байвал kenzo@ohzaza.mn мэйлээр хандаарай.