Шинэ оюутнуудад өгөх чухал зөвлөгөө

60c403f7

Хэрвээ чи энэ энэ жил арван жилийн амьдралаа эцэслэж их,дээд сургуульд элсэн оюутны амьдралаа эхлүүлсэн бол доорх зөвлөгөөг уншаарай.

Оюутан болсон цагаасаа л идэвхи,зүтгэлтэй бай

CrsCat10v2z74006

Мэдээж чи өөрийн ирээдүйн мэргэжил,хүсэл зорилгоо хэдийнээ тодорхойлчихоод оюутан болсон нь дамжиггүй.Нэгэнт л сонголтоо хийсэн бол чи оюутан болсон цагаасаа л хичээлдээ шамдаж семинар,бие даалт бүрийг цаг тухай бүрт нь хийж дадах хэрэгтэй.Арван жилийн сургуулиас ялгаатай нь энд ямар ч багш чамайг хичээлээ хий гэж шаардахгүй,дэвтэр дээрээ лекцээ бичнэ үү,ухаалаг утсаа оролдоод сууна уу? чиний л дур гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бие даан суралц

6. Library Facility

Чи арван жилдээ зөвхөн багшаас л өөрт хэрэгтэй мэдлэгээ олж авдаг байсан бол их сургуульд бол энэ нь огт өөр.Их сургуулын багш зөвхөн чиглүүлэгч ба чамайг чухам юуг ямар арга барилаар сурч мэдэж авахийг,тухайн хичээлийн ерөнхий онолыг зааж сургана.Харин үлдсэн мэдлэгийг чи бие даан суралцах замаар олж авна.Тйимээс чи хичээлээс бусад сул цагуудад номын санд сууж мэргэжилийн ном,товхимол уншиж мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй.

Найз нөхдөө зөв сонго

Happy guys and girls expressing happiness by showing thumbs while smiling

Оюутан ахуй цагтаа найз нөхдөө зөв олж нөхөрлөх нь чиний оюутны амьдралд чухал нөлөө үзүүлнэ.Учир нь хэрэв чи дийлэнх цагаа хичээл бус зугаа,цэнгэлд зарцуулдаг найзтай бол чи ч бас адил замаар явна.Учир нь найзууд үргэлж бие биенийгээ сонирхдог зүйл рүүгээ татаж уусгадаг талтай.Харин үүний оронд цаг цаваа суралцахад зарцуулдаг идэвх чармайлттай найзтай болж чадвал чиний мэдлэг олж авах,бие даан суралцахад ихээхэн тус дэм болно.

Хувийн амбиц хөөх хэрэггүй

ussa-banner-image

Чи оюутан болсоноор тухайн суралцаж буй сургуулийнхаа бүхий л төрлийн клуб холбоо аль эсвэл оюутны зөвлөлд орж хувийн амбицаа өсгөх боломжтой.Гэхдээ чамд л гэж зөвлөхөд эдгээр хичээлээс гадуурх зүйлс чиний суралцах цагаас хумслах болно.Оюутан цагын эхний жилүүд чамаас ихээхэн мэрийлт шаардах тул зөвхөн сурахдаа л анхаарах ёстой.Хүсвэл та ахлах курсээс хичээл тань хөнгөрсөн үед хувийн амбицаа дээшлүүлж болох юм.

Хувцаслалтандаа анхаар

o-COLLEGE-STUDENTS-TALKING-facebook

Оюутан болсон учир дүрэмт хувцас өмсөхгүй гээд хаа хамаагүй салан задгай хувцаслаад байх нь тохиромжгүй.Багш нар ч тэр  чамайг хүрээлэх сургуулийн бусад оюутнууд ч тэр хамгийн эхлээд гаднах хувцаслалт,хэв маягаар л  чинь л чамайг ямархуу хүн бэ гэдгийг дүгнэх болно.

Эцэст нь гэж хэлэхэд хэрэв чи дээрх зөвлөгөөний дагуу тууштай явж чадвал чиний оюутны дөрвөн жилийн амьдрал амжилттайгаар өндөрлөх болно.

Student-ResourcesSmall

 

Written by shijree

Shijree нь ohzaza.mn сайт дээр энтертайнмент мэдээ мэдээллээр дагнан нийтлэл бичиж байна. Санал хүсэлт байвал shijree@ohzaza.mn мэйлээр хандаарай