Facebook-ээр явуулсан найзын хүсэлтээс хэн, хэн татгалзсаныг яаж мэдэх вэ?

bigstock_Add_as_friend_12981602

Facebook-ийг дэлхий даяар 1.5 тэрбум хүн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Тэр дундаас Монголчуудын хувьд ойролцоогоор 600 мянган хүн хэрэглэдэг бололтой.

https://www.socialbakers.com/statistics/facebook/pages/total/mongolia/

Заримдаа бид Facebook-ээр таньдаг найз руугаа найзын хүсэлт (Friend request) явуулаад зөвшөөрсөн юм уу татгалзсан юм уу гэдгийг мэдэлгүй мартчихдаг. Өмнө нь хэн рүү найзын хүсэлт явуулж байснаа харах боломжгүй байсан бол одоо боломжтой болсон байна.

Та дараах алхмуудаар хэн рүү найзын хүсэлт явуулснаа хараарай.

1-р алхам: Friend Requests гэсэн товч дээр дар. (Баруун дээд талын 2 хүний зурагтай)

2-р алхам: Доод талд гарч ирэх See All товч дээр дарна.

Friend-requests-see-all-facebook

3-р алхам: Шинэ хуудас нээгдэх бөгөөд зүүн дээд талын View Sent Requests гэсэн холбоос дээр дарна.

Facebook-friend-requests

Та энэ хуудаснаас найзын хүсэлтээ цуцалж (Cancel) болох юм.

Share хийж найзууддаа түгээгээрэй.

Written by Kenzo

Kenzo нь ohzaza.mn сайт дээр Технологийн мэдээ мэдээллээр дагнан нийтлэл бичиж байна. Санал хүсэлт байвал kenzo@ohzaza.mn мэйлээр хандаарай.