“Mobicom”, “Unitel”-д бут цохиулав уу?

m1

Өнөөдрийн байдлаар дөрвөн оператор компаниудаас 4G LTE сүлжээтэй болсон нь Unitel, Mobicom хоёр гэдгийг бүгд мэднэ. Тэд  хэрэглэгчдийнхээ санхүүгийн боломж, эрэлт хэрэгцээнд нь тохируулан олон төрлийн багцуудыг санал болгодог хэмээн рекламддаг. Гэхдээ яг үнэндээ хэрэглэгч бид алийг нь хэрэглэвэл илүү ашигтай, бас их дата авах вэ гэдгээ сайн мэддэггүй. Тиймээс л энд Mobicom болон Unitel- ийн дараа төлбөрт, дундаж үнэтэй багцуудыг харьцуулаад байгаа юм.

m2

Монголчуудын дата хэрэглээ огцом өсч байгаа учраас яриа, мессэж  эрхийг харьцуулах нь илүүц гэж бодсоныг уншигч та ойлгоно биз ээ. Ямартай ч дээрх хүснэгтээс хоёр операторын дата эрхүүд болон хурд ялгаатай гэдэг нь харагдаж байна.

Хурд

4G LTE -тэй хоёр операторийг харвал Unitel 1GB, Mobicom 400MB дата ашиглах эрхийг дараа төлбөрт 20’000 багцдаа өгчээ. Энэ өгөгдсөн дата эрх дотроо хязгааргүй хурдаар интернэтэд холбогдоод цааш  хурд нь буурах гэнэ.Тэгвэл хурдны хязгаарлалтгүй гэж яг ямар хурдыг  хэлээд байгаа юм бэ гэдгээ огтхон ч дурьдаагүй тул бяцхан хурдны туршилт хийснээ доор харуулъя.

m3

Unitel-ийн симтэй утаснаас “fast.com”-оор LTE-ийн хурдыг нь шалгахад 22Mbps хурдтай байна. Харин Mobicom-ийн симтэй утаснаас “fast.com”-оор “4G”-ийн хурдыг нь шалгахад 8.9Mbps хурдтай байв. Хязгааргүй өндөр хурд гэдэг нь энэ юм байж, тэгвэл 128kbps хурдаар юу хийж болох вэ? Ямар ч байсан фэйсбүүкээ шалгаж, мэдээний сайтуудаар хэсээд, дуу сонсчих хэмжээний хурд юм гэнэ. 40kbps хурдаар юу хийж болох вэ гэвэл 128kbps-ээс 3,2 дахин удаан гээд бодчихъё.

Хэрэглээ

Unitel 1GB, Mobicom 400MB дата ашиглах эрхийг санал болгож байгааг дээр дурьдсан. 1GB=1000MB буюу Mobicom-оос дариу 2,5 дахин их дата юм бол 1GB дата эрхээр хэр их хэрэглээ хийдэг вэ?

  • 90 мин видео үзэх
  • Facebook-тээ 50 пост оруулах
  • 68 цаг дуу сонсох
  • 2800 вэб хуудсанд зочилж болно гэжээ.

Хэрэв Unitel, Mobicom-ийн хэрэглэгчдийн сарын хэрэглээ 1GB ба 400MB-аас хэтэрвэл хурд буурах нь тодорхой боллоо. Харин бага хурдаар сар дуустал ашиглана гэхэд хэцүү байвал хурдаа өсгөхийн тулд бас өдрийн Нэмэлт дата багц “гэгчийг” хоёул санал болгожээ. 1 хоног ашиглах 1GB дата авах нь Unitel-ийнх 1000төгрөг бол Mobicom-д 1 хоног ашиглах 100MB нь 1000төгрөг байна.

Дүгнэж хэлэхэд, хоёр операторын дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд багцад дагалдах эрх нь дууслаа л бол хурд буурах ч, ямарч нэмэлт төлбөргүйгээр сар дуустал хязгааргүй датагаа хэрэглэж болох нь сайны шинж. Энэ нь эргээд хэрэглэгч бидэнд задгай тарифаар дата хэрэглэж өндөр төлбөрт “унах” аюул алга болсныг илтгэж байна. Эцсийн дүгнэлт таных…

Эх сурвалж: www.zaluu.mn

Written by ovjin

Ovjin нь ohzaza.mn сайт дээр Хэв маяг, Тоглоомын мэдээ мэдээллээр дагнан нийтлэл бичиж байна. Санал хүсэлт байвал ovjin@ohzaza.mn мэйлээр хандаарай.