Архийг зөвхөн уудаг уу?

Архийг зөвхөн уудаг уу

5

Архи согтууруулах ундаа гэж юу вэ?

Архи нь мансууруулах бодис бөгөөд этилийн спирт ус хоёрын холимог юм.

Архи нь найрлага болон исгэсэн аргаасаа хамаараад  вино, шар айраг, коньяк гэх мэтчилэн олон нэр төрөлд ангилагдана. Харин та өнөөдрийг хүртэл спиртийн гаралтай бүтээгдэхүүнийг зөвхөн уудаг гэж боддог байсан бол эндүүрч байж. Танд магадгүй таны ойр хэн нэгэнд санаа болохуйц нэгэн аргыг хуваалцахаар шийдлээ.

Шилжилтийн насандаа яваа, стресстэж байгаа хэний ч болов толгой өвтгөсөн асуудлын нэг нь БАТГА. Үүнээс болоод хямраад нүүрнийхээ асуудалд санаа зовж байгаа бол анхаарлаа нэг хандуулаад үзээрэй.

Энэ бол нимбэгтэй архи. Тэнэг сонсогдож байж болох ч энэ аргыг туршаад нэг үзээрэй. Гол нь таны арьс эмзэг бол хэрэглэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй. Солонгос охидын нүүр арчилгааны нэгэн арга болох LEMONSKIN-ийг та бүхэнд танилцуулъя.

Үүнийг хийх арга тун энгийн. Танд ердөө 2 дунд зэргийн нимбэг, нэг шил сөжү байхад хангалттай.Сөжүг онцолсон нь манайд ЧОНЖҮ/солонгос нэрмэл/-г бодвол олдоц ихтэй. Манай цагаан архи хэт өндөр градустай учир нүүрний арьсыг гэмтээх аюултай ба, нэрмэл хэт сул учир тохиромжтой нь сөжү болно. Хэрэглэх сөжү маань жимсний амтгүй энгийн манайд Солонгос дэлгүүрүүд, том супермаркетуудад элбэг байдаг 처음 처럼 /CHUM CHURUM/ байвал зүгээр.

20140302_144404 20140302_144325

Нимбэгийг хальстай нь хэрэглэх учир маш сайн угааж цэвэрлэх шаардлагатай. Тал халбага алимны цуу, бага зэргийн содатай усанд 30 минут байлгаад бүлээн усаар сайн зайлна.

20140302_145206

Үүний дараагаар нимбэгээ хальстай нь нимгэн нимгэн зүсэн, том шилэн саванд хийнэ.

20140302_150039

Зүсэж савласан нимбэг дээрээсээ шил архиа хийж таглана.

20140302_150301

Үүний дараагаар хар уутаар битүү ороон хөргөгчинд 3-4 долоо хоног онгойлголгүй хадгална.  Исгэх хугацаа дууссаны дараагаар задалж, шүүж авч хэрэглэнэ.  Шууд хэрэглэж болно.

images-1      images-2

Уусмалаа хөвөнд шингээгээд нүүрээ цэвэрлэсний дараагаар тоник маягаар хэрэглэнэ. Хэрвээ таны нүүр хуурайшдаг асуудалтай бол 9:1 харьцаагаар цэвэршүүлсэн ус: уусмал  байдлаар холин япон бараа, солонгос бараанд зардаг 2000ын шүршдэг саванд хийн цүнхлээд мист маягаар хэрэглэж болно.

images-3

5

Энэхүү аргыг хэрэглэснээр найрлага дахь нимбэг нь нүүрэн дэх нөсөө толбыг бүдгэрүүлэх ба алкохолын нөлөө нь нүүрний арьсыг чангаруулах үйлчилгээтэй ба гол нь батгаших асуудлыг шийднэ.

Архи болоод нимбэгийн хольцтой тул та заавал чийгшүүлэгч хэрэглээрэй. Танд амжилт хүсье.

 

Аа мартах дөхлөө. Хүний нүүрний арьсны хамгийн том арчилгаа бол стрессгүй байх, сайн унтаж амраах билээ.

Written by Mcky

Mcky

Mcky нь ohzaza.mn сайт дээр Хэв маяг, энтертайнмент мэдээ мэдээллээр дагнан нийтлэл бичиж байна. Санал хүсэлт байвал Mcky@ohzaza.mn мэйлээр хандаарай.