Пак ерөнхийлөгчийг огцруулах жагсаалд олны танил эрхмүүд нэгдсээр байна.

nisi20161112_0012387301_web

Улсын нууц задруулсан, авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцсэн жагсаал Солонгост хүчийг аваад удаж байгаа билээ. Ерөнхийлөгчийг эсэргүүцэх гол үндэслэл нь 2014оны 04 сарын 16ны өдөр осолдсон Сэвол усан онгоцны хэрэг билээ. Бүхэл бүтэн долоон цагийн туршид аврах боломжийг хайлгүй, гар хумхин сууж олон иргэдийн амь насыг хохироосон хэрэгт буруутгаж байгаа бөгөөд, үүн дээр нэмээд хуучин ерөнхийлөгчийн туслахын охин Чой Сүн Шил-д улсын нууц задруулсан, гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байсан зэрэг олон хүндрүүлэх нөхцлийг үүсгээд байгаа билээ.  Мөн түүнчлэн 2, 3 жилийн өмнөөс үүссэн ерөнхийлөгчийг ижил хүйстэн гэх таамаг яриа Чой хадагтайтай холбогдоод байгаа билээ.

nisi20161112_0012387269_web images-4

Өнгөрөгч Бямба гарагт олон нийтийг хамарсан лаатай тайван жагсаал 5дах удаагаа зохион байгуулагдан тарсан байна. Энэхүү жагсаал нь ерөнхийлөгчийн огцрох хүртэл долоо хоног болгон зохион байгуулагдана хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд олны танил дуучин жүжигчид нэгдээд байгаагаас өнгөрөгч 11дүгээр сарын 19ны жагсаалд MBLAQ хамтлагийн ахлагч дуучин жүжигчин Ижүн, жүжигчин Юү А Ин нар нэгдсэн байсан бол өдгөө олон олон алдартнууд нэмэгдэн эсэргүүцлийн жагсаалд оролцож эхэлсэн байна.

download

20161119000008 2016112101784_0 1271363_1172298_1919

Дуучин жүжигчин Ижүн өөрийн инстаграммдаа:

“Одоо 광화문 /Gwanghwamun/ын талбайд 500 гаруй мянган хүн ирээд байна, та ч бас ирж нэгдээрэй” хэмээн нийтэлсэн байна. Эх сурвалжид дурдсанаар энэхүү 4 дэх удаагийн жагсаалд Солонгос орны өнцөг булан бүрийн 56 хот тосгодоос сая гаруй хүн ирж оролцсон байна.

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн асуудалд олонх болсон эрх баригч намаас эсрэг байр суурьтай байгаа бол, Сэнүри намынхны хувьд бахь байдгаараа ерөнхийлөгчөө хамгаалах, орны хүнийг нь сонгоход цаг хэрэгтэй болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл улстөрч, ерөнхийлөгч хүний ёс жудаг, хэм хэмжээг зөрчсөн ичгүүртэй үйлдэл хэмээгээд 2 ч улстөрч Сэнүри намаасаа гарснаа албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдсэн юм. Мөн түүний зэрэгцээ Пак ерөнхийлөгчийн зүгээс дорвитой хариу өнөөг хүртэл өгөөгүй ба ерөнхийлөгчийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан хэдий ч дэмжлэг аваагүй байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд хэд хэдэн флаш моб нэгдээд байгаагаас хамгийн том нь болох  Dong-ah Institute of Media and Arts сургуулийн 200аад оюутнууд les miserables-ын дуу болох  ‘Do You Hear the People Sing-г Солонгос хэлнээ хөрвүүлэн дуулсан байна.

 

Written by Mcky

Mcky

Mcky нь ohzaza.mn сайт дээр Хэв маяг, энтертайнмент мэдээ мэдээллээр дагнан нийтлэл бичиж байна. Санал хүсэлт байвал Mcky@ohzaza.mn мэйлээр хандаарай.